Shuud Loan нь хэрэглэгчид зээлийн боломжит эрхээ тогтоолгох, зээлийн хүсэлт илгээх болон хүсэлтийн төлөвөө хянах цахим үйлчилгээ юм.
Хэрэглэгч нь бүртгэл болон хүсэлт гаргах үедээ үнэн зөв, өөрийн мэдээллийг оруулах үүрэгтэй.
Зээлийн эрхийн хэмжээ нь хэрэглэгчийн өгсөн мэдээлэл болон тухайн үеийн шалгалтын үр дүнд үндэслэн тогтоогдоно. Зээлийн эрх тогтоогдсон нь зээл заавал олгогдоно гэсэн баталгаа биш.
Зарим үйлчилгээ төлбөртэй байж болох бөгөөд тухайн төлбөрийн хэмжээ, зориулалт болон нөхцөлийг төлбөр хийхээс өмнө хэрэглэгчид харуулна.
Зээлийн хүсэлтийг шалгасны дараа батлах, татгалзах болон нэмэлт мэдээлэл шаардах боломжтой.
Үйлчилгээний боломж, нөхцөл болон системийн үйл ажиллагаанд шаардлагатай тохиолдолд өөрчлөлт оруулж болно.